We're All About the Finish - CityU students finish at twice the national rate

олон улсын оюутнууд

International Students – Mongolian

СИАТЛ ХОТЫН СИТИ ИХ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ

  • Хотын төвд байршилтай
  • Вашингтон мужын Бизнесийн Удирдлагын магистрын шилдэг хөтөлбөртэй гурван сургуулийн нэг
  • Хямд сургалтын төлбөр, тэтгэлэгээр суралцах боломжтой
  • GMAT, GRE, SAT, ACT зэрэг шалгалт шаардахгүй
group of international students smiling

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ

Бизнесийн удирдлагын магистр (MBA)

Сити их сургуулийн нэртэй хөтөлбөрүүдийн нэг бөгөөд бизнесийн бодит туршлагыг глобал бизнесийн харилцаа холбоо, дадлага дээр суурилан заадаг. Маркетинг, Санхүү, болон Төслийн менежментийн чиглэлээр мэргэшиж болно.

Англи хэлний тусламжтай МВА

Хэлний сургалттай MBA (AMBA) хөтөлбөр нь бизнесийн удирдлагын үндсэн ангиас гадна англи хэлний сургалттай хавсран хичээллэдэгээрээ онцлог юм. Ингэснээр нөхцөлт элсэлтээр элсэн суралцсанаас илүү богино хугацаанд зэргээ хамгаалах боломж олгодог юм.

Төслийн менежментийн магистр

Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад зорилгодоо хүрэхийн тулд ажилчидаа хэрхэн зохион байгуулж, ажлаа төлөвлөхийг заадаг. Үйлдвэрлэл, инженерийн болон төрийн бус байгууллагуудад Төслийн менежрийн эрэлт хэрэгцээ өндөр байдаг.

Компьютерын сүлжээний магистр

Компьютерын сүлжээ болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй оюутнууд магистрын хөтөлбөрт суралцаж болох бөгөөд програмчлал, төслийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдал зэрэг олон чиглэлийн өндөр түвшний мэдлэгтэй болно.

Сэтгэл зүйч, зөвлөгчийн магистр

Энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд маань танхимын сургалтаас гадна сэтгэлзүйн зөвлөгөөний дадлага хийдэг бөгөөд төгсөгчид маань сэтгэцийн эрүүл мэндийн салбарт гэр бүлийн эмчилгээгээр мэргэшин ажиллах боломжтой.

Бизнесийн удирдлагын бакалавр

Бизнесийн аливаа салбарт удирдан манлайлах ур чадварт суралцахаас гадна Маркетинг, Санхүү, Эдийн засаг зэрэг суурь бизнесийн чадвараа хөгжүүлнэ.

Менежментийн бакалавр

Энэхүү сургалт нь оюутнуудын удирдан манлайлах чадвар болон хүний нөөцийн удирдлагын чадварыг хөгжүүлдэг бөгөөд ажилчид болон хамтран ажиллагсадаа удирдан зохион байгуулахад сургадаг.

Англи хэлний хөтөлбөр

CНайман түвшний Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөртэй бөгөөд англи хэлний дуудлага, ТОEFL-ийн оноо зэрэг оюутнуудын хэрэгцээнд тулгуурласан семинарын хичээл давхар явуулдаг.

СИАТЛ ХОТЫН ДАВУУ ТАЛУУД

  • АНУ-даа аюулгүй байдлаараа 4-т, цэвэр цэмцгэрээрээ 2-т жагсдаг хот
  • Микрософт, Боинг, Старбакс зэрэг дэлхийд данстай корпорациуд байрладаг
  • Нийтийн зорчих тээвэр өндөр хөгжсөн: жишээ нь, Сиатли хотын олон улсын нисэx онгоцны буудлаас шууд ирж, явдаг хурдны галт тэрэг гэx мэт
  • Зөөлөн дулаан цаг агаар, цэвэр орчин

СУРГАЛТЫН ӨРТӨГ*

Сургалтын төлбөр болон бусад [2016 оны зун – 2017 оны хавар]

Бакалаврын сургалт [1 жил] 26,009 ам.доллар
Магистр, Доктор [1 жил] 24,515 ам.доллар
Англи хэлний сургалт  5 долоо хоногийн анги 1,534 ам.доллар
Амьжиргааны өртөг, замын зардал, хувийн зардал [1 жил] 17,016 ам.доллар

* Сургалтын болон бусад төлбөр урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно

ТЭТГЭЛЭГ

Тус сургуульд анх удаа зэрэг горилж буй гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог бөгөөд F-1 визтэй гадаад оюутан бүрт нээлттэй боловч сургалтаа манай сургуулиас анхлан эхлэн сурч буй оюутнууддаа голчлон олгодог.

1. Cургалтын голч оноо нь 80%-аас дээш байх. [Сити их сургуулийн сургалтын албаны тооцоолсноор]
2. Голч дүн дээр үндэслэн 2,000-5,000 ам. долларын тэтгэлгийг нэг удаа олгоно.
3. Суралцахыг хүссэн улирлаа эхлэхээс доод тал нь 3 сарын өмнө өргөдлийн материалаа илгээсэн байх.

ӨРГӨДЛИЙН МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА

МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА

Улирал Хичээл эхлэх хугацаа Материал хүлээж авах хугацаа
Намар 10-р сар 8 сарын 1
Өвөл 1-р сар 11 сарын 1
Хавар 4-р сар 2 сарын 1
Зун 7-р сар 5 сарын 1

ӨРГӨДЛИЙН МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА

  1. Гадаад оюутны өргөдлийн маягт
  2. Өргөдлийн маягтын төлбөр 50 ам.доллар
  3. Диплом, дүнгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар [албан ёсны орчуулгын хамт]
  4. Англи хэлний шалгалтын оноо
  5. Мэдээлэл гаргах зөвшөөрөл (Сургуулийн итгэмжлэгдсэн зуучлагчаар өргөдөл мэдүүлж буй бол)
  6. Банкны мэдээлэл, санхүүгийн маягт болон хэрэв спонсортой бол ивээн тэтгэгчийн маягт
  7. Гадаад пасспортын хуулбар
  8. АНУ-д хүрэлцэн ирсний дараа виз болон хил нэвтэрсэн тэмдэглэл
  9. АНУ-ын өөр их сургуулиас шилжин суралцаж буй бол: Гадаад оюутны шилжих маягт болон I-20 маягтууд
  10. Хөтөлбөр болон элсэн суралцах улирлаас хамааран өөр нэмэлт шаардлага тавьж болно

СУРГУУЛИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ БОЛОН ЖАГСААЛТ

СУРГУУЛИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ БОЛОН ЖАГСААЛТ

  • NWCCU – Сиатл хотын Сити их сургууль нь Northwest Commission on Colleges and Universities-ийн магадлан итгэмжлэлтэй;
  • ACBSP – Менежментийн сургууль нь заах аргын болон оюутны эерэг үр дүнг түлхүү анхаардаг ACBSP (Бизнесийн сургууль, хөтөлбөр) -ийн магадлан итгэмжлэлтэй;
  • PMI – Төслийн менежментийн магистрын хөтөлбөр нь PMI (Төслийн менежментийн институт)-с төслийн менежментийн боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлтэй цөөн сургуулиудын нэг;
  • AAIEP – Англи хэлний хөтөлбөр нь Эрчимжүүлсэн англи хэлний Америкийн нийгэмлэгийн гишүүн;

“If you are an international student, you’ll understand how CityU makes life so much easier while getting a degree in the U.S.”

Swati Swaminathan, Student

Xолбоо барих

REQUEST INFO